Нэгж хичээлийн хөтөлбөр
Сэдэв: Зураг боловсруулах технологи
Хэрэгцээ:  Хувь хүн гэрэл зургийг дижитал зураг болгох, шаардлага хангахгүй зургийг засварлах, хар зургийг өнгөт зураг болгох чадвартай болох
Хичээлийн зорилго: Зургийн дүрслэлийг ялган таньж, зургийг хэмжих нэгжийн талаар ойлголттой болсноор зургийн программыг хэрэгцээндээ тохируулан сонгож зураг зурах, эх үүсвэрээс авсан зургийг засварлах, хадгалах чадвартай болно.
Хичээлийн зорилт:
-          Зургийн дүрслэлийн учир холбогдлыг ойлгож, хэрэгцээндээ тохируулан зураг боловсруулах
-          Растер зургийг засварлах, нүдний улаан өнгийг арилгах
-          Зураг, бичвэрт эффект оруулах
Агуулгын залгамж холбоо
VI анги
VII анги
VIII анги
IX анги
Зураг боловсруулах технологи
Компьютерийн зургийн төрөл, зураг боловсруулах хялбар технологийг эзэмшсэний үндсэн дээр зураг зурах, зурах явцдаа зөв зурах технологи, дэс дарааллыг ойлгох, зурсан зургаа засварлах(хэмжээг өөрчлөх, тайрах, зөөх, устгах, эргүүлэх), зурагт тайлбар өгүүлэмж нэмэх, зурсан зургаа тайлбарлах
Зургийн давхарга бүхий програм (Paint.net) ашиглан ажлын талбар, хуудас, зургийн хэмжээг тохируулан зураг зурж, засварлах, давхаргатай ажиллах, давхарга бүхий зураг зурах, засварлах
Өгсөн сэдвээр зургийн зохиомж бүтээх, зохиомжийн дагуу зургаа зурах, дамтамжтай зургийг зохиомжлох, гаргасан зохиомжийн дагуу зураг бүтээх, задгай зохиомжийн аргаар зураг урлах, зураг болон бичвэрийн хэвийг өөрчлөх, эффект оруулан, эффектийн төрлийг ашиглан төрөл бүрийн хээ угалз бүтээх
Бэлэн дүрс ашиглан давтамжтай зурах үүсгэх, тунгалаг зураг үүсгэх зургийг цайруулах, тодруулах, зургийн гэрэлтүүлгийг засварлах
Хэрэгцээнд тохируулан өнгөний горим (RGB, СМҮК)-ыг сонгох, өнгө тооцоологчийг ашиглан шаардлагатай өнгийг гарган авах, өнгөний зохицол ашиглан төрөл бүрийн зураг зурах, зохиомжлох
Гэрэл зургийн дижитал зураг болгох, шаардлага хангахгүй зургийг засварлах, хар зургийг өнгөт зураг болгох
Компьютерт зургийг дүрслэх зарчим, өнгөний горим ба пикселийн талаар мэдэх, зураг зурах ба засварлахад ашиглах
Файлын сангаас хэрэгцээт бэлэн зургийг авч ашиглан, зураг, бичвэрт эффект оруулах нэмэлт плагин програмтай ажиллах, плагины төрлүүдийг мэдэх, ашиглах
Гэрэл зургийг засварлах, зургийг цайруулах, тодруулах
Эвлүүлэг хийх, зохиомжлох, бүтээлч эрэлхийлэл хийсний үндсэн өөрийн бүтээлийг гаргах, тайлбарлах, бүтээлийг үнэлэх, бүтээлээ бусдад толуулах


Сэдвийн ерөнхий арга зүй, хичээл төлөвлөлт
Ээлжит хичээл
/ Сэдэв /
Цаг
(40 мин)
Хичээлийн агуулга
1.       
Зургийн дүрслэл, түүний хэлбэрүүд
1
·         Компьютерт зургийг дүрслэх зарчмыг ойлгох, мэдэх, тайлбарлах
·         Өнгийн горим ба пикселийн талаар мэдэх, зураг зурах ба засварлахад ашиглах
2.       
Файлын сангаас бэлэн зурагтай ажиллах, засварлах
2
·         Файлын сангаас хэрэгцээт бэлэн зургийг авч ашиглах
·         Гэрэл зургийг засварлах (шүдний өнгийг цайруулах, нүдний улаан арилгах, нүүрний нөсөө ба толбыг арилгах г.м), зургийг цайруулах, тодруулах
·         Эвлүүлэг хийх, зохиомжлох, бүтээлч эрэлхийлэл хийсний үндсэн өөрийн бүтээлийг гаргах, тайлбарлах, бүтээлийг үнэлэх, бүтээлээ бусдад толилуулах
3.       
Зургийн эффект
1
Зураг, бичвэрт эффект оруулах нэмэлт плагин программтай ажиллах, плагиний төрлүүдийг мэдэх, ашиглах


Хэрэглэгдэхүүн: ТӨМ(Плагин татах аргачлал), peresentation, Ажлын хуудас, ЭХХ

No comments:

Post a Comment