Ээлжит хичээлийн хөтөлбөр№1
Сэдэв: Зургийн дүрслэл, түүний хэлбэрүүд
Хамрах хүрээ: ЕБС-ийн 12 жилийн 9-р анги
Хичээлийн зорилго: Зургийг компьютерт дүрслэх зарчимыг ойлгох, хэрэглэхэд оршино.
Хичээлийн зорилт:
-          Зургийн хэмжээг өөрчлөх
-          Зургийн төрлийг ялгаж сурах
-          Растер зургийн талаар ойлголттой болох
Судлах цаг:  40 минут
Хичээлийн хэлбэр:  Асуудал шийдвэрлэх, шинэ мэдлэг бүтээх, харилцан ярилцах
Хичээлийн бүтэц:
1.      Анги зохион байгуулалт- 2 мин
2.      Сэргээн санах, сэдэл төрүүлэх үе шат – 4мин
3.      Асуудал дэвшүүлэх - 8мин
4.      Асуудал шийдвэрлэх - 15 мин
5.      Бататгах- 5мин
6.      Гэрийн даалгавар- 2мин
7.      Үнэлгээ – 5 мин

Агуулга, арга зүй:

Үе шат
Б- Багшийн үйл ажиллагаа
С- Сурагчийн үйл ажиллагаа
!- Анхаарах зүйлс
Ангийн зохион байгуулалт
Б: Хичээлийн бэлтгэл хангах
Б: Сурагчидтай мэндлэх
С: Хичээлийн бэлтгэл хангах

С: Багштай мэндлэх
Б: Компьютерийг ажилын бэлэн байдалд оруулах
С: Компьютертэй зааврын дагуу зөв аюулгүй байдлыг хангаж ажиллана


Багш урьдчилан лабраторын компьютер болон орох ангийн хүүхдийн тоог судласан байх
Сэргээн санах, сэдэл төрүүлэх үе шат
 Б: Та нарт кэйш уншиж өгье. Та нар анхааралтай сонсож байгаад миний асуух асуултад гар өргөж нэг нэгээр хариулаарай.
Кэйш1: Чингүүн байгалийн ухааны хичээл дээр ургамлын бүтцийн тухай танилцуулга хийхээр гэртээ ургуулж байгаа цэцгийн зургийг авлаа. Зургаа танилцуулгадаа нэмтэл харагдахгүй жижиг байв. Хэмжээг нь томруултал арзайгаад дүрс нь муухай болчихлоо.
Б: Зураг яагаад арзайсан бэ?
С: - хэт жижигхэн байсан
-чанарын шаардлага хангахгүй зураг байсан
-нягтшил муутай зураг байсан
Б: Та нар Чингүүний оронд байсан бол одоо яах вэ?
С: Зургийн хэмжээг өөрчилнө
Сурагчидаар гар өргүүлж саналыг авах

Асуудал дэвшүүлэх
Кэйш2: Номин зурсан зургаа багш руугаа цахим шуудангаар илгээх гэтэл алдаа заагаад илгээж чадсангүй. Ямар алдаа гарч болзошгүй вэ?
С: Зураг хэт том хэмжээтэй байсан
Б: Зургийн хэмжээ юунаас болж ихсэх вэ? Зургийг хэмжих нэгж юу байх вэ?
С: Хэмжигдэхүүнээсээ шалтгаална
Дасгал2. Хэмжигдэхүүний нэгжээс хамааран тухайн объектын шинж чанарыг тодорхойлж болно. Дараах хэмжигдэхүүний нэгжийг гүйцээж бичнэ үү. Зурган мэдээлэл ямар нэгжтэй байх вэ?
ТӨМ-9.1.2 тарааж өгнө.
Б: Бид телевизор, компьютер, гар утас худалдаж авахдаа үзүүлэлтийг нт шалгадаг. Энэ үзүүлэлт дотроос дэлгэцийн хэммжээг өөрийн хэрэгцээндээ тохируулан сонгож авдаг. Дэлгэцийн хэмжээ гэж юу вэ? Ямар нэгжээр хэмжигддэг вэ?
С: Дэлгэцийн урт, өргөний хэмжээ.
Инчээр хэмжигддэг.


Асуудал шийдвэрлэх
Дасгал1,2-ыг сурагчидаар ажиллуулна.(Peresentation1.1, Peresentation1.2 )
ТӨМ-9.1.1 тарааж өгнө.


Бататгах
Өнгийн төрөл дэх тоо, хэмжээг олно уу?
Өнгийн төрөл
Хэмжээ
Тоо
Bitmap
1 бит
?
Grayscale
? бит
256
RGB
24 бит
?
СМҮК
36 бит
?



Гэрийн даалгавар
Дараагийн хичээл дээр зурган дээрх хүний нүд нь улаан зураг, бас хар зураг файл хэлбэрээр авчираарай

No comments:

Post a Comment