Зураг боловсруулах технологи
Paint програм нь зураг зурах хамгийн энгийн, хэрэглэхэд хялбар програм юм. Бид зураг зурахын тулд зургийн дэвтэр, зураг зурах хэрэгслүүдээ бэлддэг. Тэгвэл компьютер дээр бидний зургийн дэвтэр бол Paint програмын ажлын цонх, зургийн хэрэгсэл бол Tools-хэрэглүүрүүд, Colors-өнгө сонгох хэсэг юм.
Програмаа нээж ажиллуулахдаа: Start>Programs>Accessories>Paint гэсэн дарааллаар орох буюу Компьютерийн хайх хэсэг (Search) дээр уг нэрийг бичиж хайж болно.
Paint програм цонхны бүтэц
Paint програмын харагдах байдал.
Paint програмын хэрэглүүрүүдийн нэр томьёо болон үүрэг
Зургийн хэрэглүүр
Нэр томьёо
Гүйцэтгэх үүрэг
Англи
Монгол
 Free- from Select, Rectangular Select, Select AllСонгон идэвхжүүлэх, зургийн хэсгийг тэгш өнцагт болон дурын мужаар эсвэл бүгдийг нь илэрхийлэх.Тэмдэглэгдсэн муж тасархай шугамаар тэмдэглэгдсэн байна.
 EraserБаллуурЗургийн хэсгийг бага мужаар арилгана.
 Fill with ColorБудгаар будахШугман болон тодорхойлогдсон мужыг тодорхой өнгөөр будна.
 Color PickerӨнгө тодорхойлогчЗургийн идэвхтэй хэсгийн өнгийг тодорхойлно.
 MagnifierТомруулдаг шил . Зургийн харагдах байдал буюу хэмжээг томруулна.1х-бодит хэмжээнд, 2х- хоёр дахин томруулна.
 PencilХарандааХулганы хөдөлгөөнөөр дурын дүрслэл, шугам зурна.
 BrushesБагсБагсны хэлбэрийг тодорхойлж, дурын дүрслэл зурна.
 TextТэкстТэкст бичиж хэлбэршүүлэх.
 ShapesДүрсүүдТөрөл бүрийн дүрсүүдийг хэрэглэх
 ColorӨнгөӨнгийг сонгох.
 SizeХэмжээШугамын зурагдах хэмжээг өөрчилөх
Зургийг хадгалахдаа  дараах зургийн өргөтгөлөөс сонголт хийж хадгална.
Мөн хадгалах газраа зааж өгөх ба зурагандаа нэр өгч хадгалж болно.

No comments:

Post a Comment